# Сүлжээнд холбогдох

### Сүлжээнд холбогдох Node

TEO блокчэйн дээр ухаалаг гэрээ, dApp, NFT зэргийг хөгжүүлэхэд сүлжээнд холбогдох шаардлага зайлшгүй гарна. Хэрэглэгч сүлжээнд холбогдохдоо дараах 2 аргаар холбогдож болно.

> #### **Өөрийн төхөөрөмж дээрээ корэкс блокчэйний node-ий програм ажиллуулж холбогдох.**
>
> Ингэхийн тулд танд програмчлалын буюу техникийн мэдлэг хэрэгтэй ба зааврыг [эндээс](https://docs.teo.mn/general/network-connection/mainnet) харж болно. Бирж эсвэл өндөр түвшний ухаалаг гэрээ хөгжүүлэгчдэд зохимжтой.

> #### Хэдийн ассан нээлттэй node ашиглах.
>
> Node асааж цаг алдах хэрэггүй жижиг dApp, ухаалаг гэрээ хөгжүүлэгчдэд илүү зохимжтой. \
> [https://node.teo.mn/](https://node.corexchain.io/) , [https://node-testnet.teo.mn/](https://node-testnet.corexchain.io/) URL-уудаар JSON-RPC хүсэлт шууд тавьж ашиглаж болно.

### Node-тэй харьцах

TEO блокчэйн нь эфериумын JSON-RPC 2.0 протоколыг дэмждэг.  JSON-RPC нь блокчэйний node-тэй JSON форматын өгөгдлөөр харьцдаг, хөнгөн хурдтай протокол юм. JSON-RPC - ийн талаар илүү дэлгэрэнгүйг эфериумын [вики](https://eth.wiki/json-rpc/API) хуудсаас уншаарай.

Жишээ болгож нийт блокын тоог авах хүсэлтийн коммандыг ажиллуулж үзье.

#### Request:

```shell
curl --location --request POST 'https://node.teo.mn' \
--header 'Content-Type: application/json' \
--data-raw '{
    "jsonrpc": "2.0",
    "method": "eth_blockNumber",
    "params": [],
    "id": 1
}'

# эсвэл

curl --location --request POST 'http://localhost:18545' \
--header 'Content-Type: application/json' \
--data-raw '{
    "jsonrpc": "2.0",
    "method": "eth_blockNumber",
    "params": [],
    "id": 1
}'
```

#### Response:

```json
{
    "jsonrpc":"2.0",
    "id":1,
    "result":"0x6c52"
}
```
