🌉Блокчэйн хоорондын гүүр

Нэг блокчэйнээс өөр нэг блокчэйнд токэнийг шууд зөөх боломжгүй гэж хэлж болно. Учир нь өөр өөр блокчэйн өөр өөрийн гэсэн дүрэм, төлбөрийн хэрэгсэлтэй байдаг. Гэтэл крипто хөрөнгийг блокчэйн хооронд зөөх нь DeFi-д зайлшгүй байх ёстой чухал хэрэгцээ юм. Үүнийг ухаалаг гэрээ, боодолтой токэний тусламжтайгаар холбогч гүүрийг ашиглан шийддэг.

Энэхүү заавраар бүгдээрээ Ethereum блокчэйн сүлжээн дахь ETH-ийг Корэкс сүлжээн дээр CRX болгох гүүрийг байгуулах жишээг харах болно.

Хэрэгжүүлэлт

Хоёр блокчэйн хооронд крипто хөрөнгө дамжуулахдаа блокчэйн бүр дээр тус тусыг ухаалаг гэрээг үүсгэнэ. Ухаалаг гэрээнд хийгдсэн үйлдлүүд дээр event үүсгэгдэх ба энэ нь блокчэйнд хадгалагдан үлддэг. Бидний хэрэгжүүлэх гүүр, хоёр блокчэйнээс event сонсох ба сонссон event-ийн дагуу үйлдлийг хийнэ.

Ethereum, Corexchain хооронд ETH, CRX дамжуулах гүүрний архитектур

Ethereum сүлжээн дээрх ухаалаг гэрээ эхлээд ETH-ийн дүүргэлттэй байх ёстой. Мөн түүнчлэн TEO сүлжээн дээрх ухаалаг гэрээ CRX-ийн дүүргэлттэй байх ёстой.

Ethereum сүлжээн дээрх ухаалаг гэрээ

Зурагт харуулсны дагуу Ethereum сүлжээн дээр ETH2CRX гэрээ байрлана. Уг гэрээ нь дотроо ETH хадгалах бөгөөд корэкс дээр гүйлгээ хийх үнэ cost, болон CRX/ETH ханш crxeth-ийг хадгална.

  • toCorex үйлдлийг корэкс-ийн ямар хаягт шилжүүлэх хаягийг дамжуулан, ETH шилжүүлж гүйлгээ хийхэд ToCorex event ялгарах болно. Шилжүүлсэн ETH-ээс гүйлгээний хураамжыг авч, ханшаар хөрвүүлж event үүсгэн блокчэйнд хадгална. Энэ event-ийг гүүр сонсох юм.

  • toEthereum үйлдлийг зөвхөн owner дуудах бөгөөд корэкс сүлжээнээс ETH-ийг захиалсны дараагаар гүүрээр дамжин Ethereum сүлжээнд, захиалсан ETH-ийг түгээхэд ашиглана.

TEO сүлжээн дээрх ухаалаг гэрээ

CRX2ETH гэрээ нь CRX-ийг ETH болгох мөн Ethereum сүлжээнээс орж ирсэн захиалгын CRX-ийг түгээх үйлдлүүдийг хариуцна. Уг гэрээ нь дотроо гэрээний эзэн owner, CRX-ийг ETH болгох ханш ethcrx, Ethereum сүлжээн дээр хийгдэх гүйлгээний хураамж cost зэргийг агуулна.

  • toEthereum үйлдлийг CRX-ийг ETH болгоход ашиглана. Ethereum сүлжээн дээрх хаягийг дамжуулах ба уг үйлдлийг хийхдээ CRX шилжүүлэх ёстой. Шилжүүлсэн CRX-ээс ETH сүлжээн дээр хийгдэх гүйлгээний хураамжыг хасаж ethcrx ханшаар хөрвүүлэн ToEthereum event үүсгэн блокчэйнд хадгална.

  • toCorex үйлдлийг зөвхөн гэрээний эзэн дуудна. Ethereum сүлжээнээс CRX-ийг захиалах үед гүүрээр дамжин корэкс сүлжээнд, захиалсан CRX-ийг түгээхэд хэрэглэнэ.

Ухаалаг гэрээний event сонсох

Ухаалаг гэрээний event-үүд блокчэйнд хадгалагдан үлддэг тул хэзээч гэсэн тэр event-ийг ухаж үзэх боломжтой гэсэн үг юм. Ухаалаг гэрээний үүсгэсэн event-ийг web3js ашиглан хоёр янзаар сонсох боломжтой.

1. Өнгөрсөн event-үүдийг унших

Contract тохиолдол үүсгэсний дараагаар getPastEvents функцийг ашиглан тухайн гэрээний бүх event-үүдийг шүүн харах боломжтой. Доорх жишээнд гэрээний ToCorex event-ийг блок 0-ээс эхлэн хамгийн сүүлийн блок хүртэл түүж харж байна. Маш их өгөгдөл буцаах боломжтой бөгөөд удаан ажиллана. Энэ фукцийн нэг дутагдалтай тал бол event-үүдийг индекслэх системийг гүүр дээр хэрэгжүүлж өгөх шаардлагатай.

2. Гэрээний event функцийг ашиглах

Гэрээний event функцийг ашиглан гэрээнээс гарсан өөрчлөлтүүдийг чагнах боломжтой. Доор жишээнд ToCorex event-ийг сонсох ба data дээр шинээр үүсгэгдсэн event-ийн мэдээлэл ирдэг. Уг арга ажиллахын тулд ABI зөв байх ёстойг анхаарна уу.

Ухаалаг гэрээний функцийг дуудах

Ethereum сүлжээн дээр ToCorex event-ийг сонсон ирсэн тохиолдолд eth2crx_process функцийг дуудна. Уг функц нь TEO сүлжээн дээрх CRX2ETH гэрээний toCorex функцийг дуудаж зохиох хэмжээний CRX-ийг харгалзах хаягт шилжүүлнэ. Гүйлгээний хураамж гэрээний эзнээс гарах бөгөөд мөнгөн дүн нь гэрээнд агуулагдах CRX-ээс шилжүүлэгдэх болно.

Дээрх жишээнд агуулагдаж буй гүйлгээ хийхtransfer функцийн кодыг доор оруулав.

Бүгдийг нь нийлүүлсэн код

Бидний жишээнд харуулсан гүүрийг доорх client.js, main.js файлуудад харуулав.

  • client.js - Блокчэйнтэй холбогдох хэсгийг агуулах код

  • main.js - Гүүрийг хэрэгжүүлсэн код

Last updated